МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар мөнхийн өрсөлдөгч нарын тоонд зүй ёсоор ордог дуучид.
Мөнхийн өрсөлдөгчид гэхээр бие биетэйгээ өрсөлдөж, тэмцэлдэх биш бие биенийгээ хурцалж, бие биенийгээ дэмжиж ирсэн гэж ойлгож болох юм. Рок попын ертөнцөд Сараа, Ариунаа нарын амьдрал, уран бүтээл бүхий л зүйлүүдийг нь харьцуулж, тэнцүүлж ирсэн хүмүүс бол тэдний үнэнч фэнүүд нь.

Өмсөж зүүсэн, биеэ авч яваа байдал үргэлж олны анхаарлын төвд байдаг хоёр хатагтай ахмад уран бүтээлчдийн эгнээнд шилжсэн ч гэлээ томоохон хурим найр, үйл ажиллагаанд жинтэй хэдэн дуугаа дуулчихаад буцдаг хэвээрээ.
МУГЖ Б.Сарантуяа сүүлийн үед жиндээ ихээхэн анхаарсан нь тодорхой байна. Нас тавь гарсан хэрнээ улам өнгө жавхаа нэмээд байгаа Сараа авхай яаж жингээ барьж, турсан бол хэмээн ойр тойрныхон бүсгүйчүүд шивэр авир хийж байж юм. Тэр үнэндээ иогийн улаан фен болсон гэнэ лээ. Харин МУГЖ Т.Ариунаа хатагтайн хувийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч нөхөр нь хууль шүүхийнхэнтэй сүүлийн 10-аад жил орооцолдож буй. Тэглээ гээд түүний гал цог буусангүй харин ч улам жавхаажиж хурим найр бүү хэл хөдөө орон нутагт хүртэл урилгаар ая дуугаа өргөсөөр яваа гэнэ лээ.

Ямартаа ч рок попын загалмайлсан хатагтай нарын хувьд дотно нөхөрлөдөггүй ч, тэд нэгнээ хүндэлж хүндэтгэдэг сайхан харилцаатай юм.


