Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Сайхан сэтгэл яагаад “цээрлэгддэг” вэ?
нийтлэлчид

Сайхан сэтгэл яагаад “цээрлэгддэг” вэ?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/16/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тас.мн сайтын уншигч та бүхэндээ
алдарт сэтгэл зүйч Анна Кирьяновагийн
зөвлөгөөг хүргэж байна.

Сайхан сэтгэлтэн яагаад буруутан болдог вэ ? Энэхүү төвөгтэй бөгөөд гомдмоор сэдвийг хөндөж, та бүхэндээ зөвлөж байна. Шуудхан хариулахад сайхан сэтгэлтэй хүн “аюулгүй” байдаг. Хэнд ч ямар ч аюулгүй. Яг тиймээс сайхан сэтгэлтэй хүн буруутан болж, цээрлэл хүлээдэг. “Аюулгүй” гэдэг нь тэд угаасаа хэн нэгэнд ямар нэг муу зүйл хийхээр төлөвлөөгүй. Бас бусдыг ч өөр шигээ санадаг учраас ямар нэг аюулын өмнө бэлтгэлгүй, болгоомж сэрэмжгүй байдаг. Тиймээс атаархсан нэгний гүтгэлэгт өртөж, занганд орж байдаг юм. Гэхдээ энд би сайхан сэтгэлтэй хүний дүр “бүтээдэг” хүмүүсийн талаар өгүүлээгүй, үнэхээр бусдад хариу харахгүйгээр тусалж, сайн туршлагаасаа хуваалцаж, сайхан сэтгэлийн үнэн зөвлөгөөг өгч явсаар буруутан болдог тийм нэг хүмүүсийн тухай ярьж байна. Сайхан сэтгэлтэй, сайн хүмүүсийн гунигтай төгсгөлийн талаар олон жишээг дурдаж болно.
70 гаруй настай өвгөн Сократыг яагаад үхэх ялаар шийтгэсэн билээ дээ. Ертөнцийн жам ёс, байгалийн хууль, хүний сайн, муу чанарын талаар жинхэнэ үнэнийг хүүхэд залууст тайлбарлаж сургаж байсан учраас. Жанна Д’аркыг яагаад амьдаар шатаахад хүрэв.

 

Тэд аль аль нь тухайн үед хүмүүсийг айдсаар нь удирддаг байсан бурхны сургаалыг номлогчдоос хамаагүй илүүтэйгээр бодит байдалд хүнийг оюун ухаан, эр зориг аварна гэдгийг харуулж чадсан учраас лам нарт тэднийг алахаас өөр арга үлдээгүй хэрэг. Хүмүүсийн сэтгэлийг тийнхүү байлдан дагуулж байсанд нь лам нар атаархан жигшиж байсан.
Сайхан сэтгэлтэн үнэн зөвийг бусдад сануулж, сэргийлж байдаг учраас түүнд атаархагчид түүнийг цээрлүүлж, хорлодог юм. Орчин үед хэн нэгнийг амьдаар нь шатаах зэрэг сүмийн цээрлэл үгүй боловч, таныг матаж, нэр хүндийг нь унагах зэргээр хорлох атаархагчид чамгүй олон бий.
Алдартай өмгөөлөгч нэгэнтээ хэлсэн байдаг. “Гэмгүй нэгнийг өмгөөлөх хамгийн хэцүү нь” гэж. Учир нь ямар ч гэмгүй, хэн ч танихгүй зам мөрөөрөө амьдардаг нэгнийг гүтгэх хамгийн амархан байдаг. Дээр хэлсэнчлэн хэнд ч гэмгүй сайхан сэтгэлтэй тэр хүмүүсийг гэсгээн цээрлүүлэхэд тэд “аюулгүй” буюу өөрийгөө хамгаалах ямар ч хамгаалалтгүй байдаг. Тиймээс л гүтгэлэгт өртөж, хэрэг тохогдож, хэн нэгний хувьд буруутан болж, бүх нийтийн жигшүүрийг хүртдэг юм. Гунигтай олон жишээ бий.

Тиймээс та бүхэндээ зөвлөхөд:

1. Бусдад аюулгүй байх хэрэгтэй ч Өөртөө сэрэмжтэй бай.

2. Хүн бүхнийг өөр шигээ санах хэрэггүй.

3. Өөрийн туршлагаа хэнтэй ч хамаагүй хуваалцах хэрэггүй.

4. Сайхан сэтгэлийн энерги сайн зүйлийг өөртөө татдаг. Тиймээс та сайхан сэтгэлээ битгий алдаарай.

5. Сайн, муугийн тэмцэл үргэлж оршиж байдаг. Тиймээс л та сайн, сайхныг үйлдэхээ хэзээ ч битгий зогсоогоорой.

6. Үргэлж өөрийгөө, үйлдсэн сайн зүйлээ хамгаалахад бэлэн байгаарай. Сайныг үйлдээд зогсохгүй, түүнийгээ хамгаалахад бэлэн байгаарай.

7. Танд атаархаж, таныг унагахаар хэн нэгэн тэмцэж байгаа бол та яг зөв зам дээрээ явж байна гэсэн үг. Сайн сайханд тэмүүл.
Хүмүүс минь бусдаас хүртсэн сайхан сэтгэлдээ үргэлж талархаж, түүнд сайн сайхныг ерөөж яваарай. Хүний орчлонд бид нэгнээ дэмжиж, тулан сайхан сэтгэлээр урагш зүтгэх учиртай юм шүү. Зүй тогтол нь тэр. Үргэлж атаархаж, бусдыг хорлож явбал чамд ч бас чам шиг хандах хэн нэгнийг чи өөр лүүгээ дуудах болно гэдгийг санаарай. Хар санаа эзнээ л отдог юм шүү.

Сайн сайхныг, та бүхэндээ зөвхөн сайн сайхныг хүсэн ерөөе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.