Чи чадахгүй
За Оюун-Эрдэнэ ээ, чи угаасаа улс удирдаж чадахгүй. Андлалын хөшөө нэрээр хурууны хулгайч хийнэ. Төрийн ордны хоёрдугаар давхрын зүүн жигүүр хэдэн PR-чин гээд өөрийгөө бодчихсон бацаанаар дүүрчихсэн.
Өнөөдүүл нь өглөө болгон л “Дарга аа, ийм юм хийвэл та бут авах гээд байна, алдар хүнд чинь арван зуу дахин өсөх гээд байна” гэсээр угтана. Тэдний аль хөл дээрээ боссоноос шалтгаалан манай мангар бацаан тэнэгтэж өгнө. Улс савлаж, эх орон дэнжигнэнэ. Аль хэдийнэ 1010 хүнээ ковидоор алдчихаад, эмнэлгүүдэд ор байтугай шал олдохгүй, эмч сувилагч нар ажлын ачааллаас шалтгаалан сөхөрч унаж байхад ямар үхсэний чинь Цахим үндэстэн бэ. Төр барьж, түмэн удирдаж чадахгүй чинь нэгэнт тодорхой болж, танай намынхан Цагаан ордондоо тусгай баг байгуулан өөрийн чинь дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа биз дээ.
Үнэн юм үнэнээрээ сайхан, үлгэрийн ханхүүгийн дээлээр гоёж, наад нүүрээ гялтайтал тослож, брэндийн пиджак мөрөн дээрээ тохоод ч Оюун-Эрдэнэ өсөхийн өлөнгөө дарж, өөрийн өчүүхэн эгогоо захирч, улс удирдаж, засаг зангидаж чадахгүй. Аж ахуйн нэгжүүд чинь хаалгаа барьж, ард түмний амьдрал алд алдаар дордож, бензин шатахууны үнэ хаданд гарч, өргөн хэрэглээний барааны үнэ модонд авирч, зарим эмийн сангуудаас тариур олдохоо больчихоод байхад хэдэн төгрөгөөр бас юугаа солонгоруулж шоудаад байгаа хүн бэ.
Шоу болгоноос мөнгө унагааж, наадам болгоноос найраа халаасалж ханаагүй юу?
Эмүжин