“Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан “Маск продакшин”-ы жүжигчин Ц.Ганзориг туйлын гэр бүлсэг.
Өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон тэрээр сайн хань, сайн аав гэдгээ хэнээс ч нуудаггүй. Өдгөө Булган аймгийн Бугант тосгонд “Нийслэл хүүхэн-2” киноны зураг авалттай яваа тэрээр гэр бүлээ санаж байгаагаа илэрхийлж, гэрэл зургийг нь цахим хуудаснаа нийтлэн “Амьдардаг гэр тансаг байх нь чухал биш Ам бүлээрээ аз жаргалтай байх нь чухал Амралтын өдрийг ам бүлээрээ Аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэй…” гэжээ.
Жүжигчин залуугийн хувьд өнгөрсөн хавар Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан.