Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»УХШИГГ-ын дарга асан Б.Мягмар нар Дээд шүүхэд ханджээ
нийтлэлчид

УХШИГГ-ын дарга асан Б.Мягмар нар Дээд шүүхэд ханджээ

Эрхэм админBy Эрхэм админ09/22/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарыг 2019 оны есдүгээр сард хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн ч өнөөг хүртэл гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй байна.

Түүнийг эрх мэдлээ урвуулж Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай УХШИГГ-ын дарга Б.Мягмар найзыгаа гэрээ хийлгэсэн аж. Улмаар найз У.Энхболдынхоо дансаар нь хувь хүртдэг болохыг мөрдөгчид тогтоосон билээ. Б.Мягмар дээрх газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагч нартаа “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүл” гэсэн үүрэг чиглэл өгч үүнийхээ шагналд найзынхаа дансаар багагүй хэмжээний мөнгө авсан нь батлагдсан гэнэ. Тиймээс НПГ-аас Б.Мягмарт Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг дээрх шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун хянан урьдчилсан хэлэлцүүлгийг хурлыг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд Б.Халиун шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаажээ. Гэвч УХШИГГ-ын дарга асан Б.Мягмарын өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргачихаад буй аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.