Цар тахлын хөл хориог үл ажран өнгөрсөн хавар Монгол HD телевиз дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг амжилттай зохион байгуулж дуусгасан.
Тэгвэл тус шоунаас төрсөн анхны хос болох жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийн хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ, модель, жүжигчин Ц.Аззаяагийн бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын -хэмжээний мастер Н.Отгонжаргал нар өнгөрсөн намрын дунд сарын 17-ний билэгт сайн өдөр хуримлаж гал голомтоо бадраасан гэв үү.
Тэдний хурим ах дүү, найз нөхдийн хүрээнд цомхон болж өндөрлөсөн юм. Энэ тухайгаа бүжигчин Т.Нандин-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Хөл хорионы үед цомхон хийсэн хуриманд маань хүрэлцэн ирж, баяр хүргэсэн бүх хүмүүст баярлалаа” гэжээ.
Гэхдээ тэд хайртай фэнүүдээрээ тоглосон гэнэ шүү.
Удахгүй хуримын зар дуулдах биз ээ.
Шоуны үеэр бүжигчин бүсгүйг хамтран бүжиглэгч жүжигчин Г.Дөлгөөн-Аюуштай хайр сэтгэлийн холбоотой гэж хэвлэлүүд бичиж байв. Гэвч шоуны төгсгөлд бүжигчин бүсгүй жинхэнэ найз залуугаа олны өмнө ил гаргасан нь бүжигчин Н.Отгонжаргал байсан юм.