Арван жилийнхний тухай гардаг телевизийн сериалаар олонд танигдах эхлэлээ баттай тавьсан мисс Б.Бадамцэцэг Монголын “сайхан” бүсгүйчүүдийн нэг.
Түүнийг миссийн титэм хүртэхэд хүмүүс багагүй гоочилж, “бүдүүн тарга н”хэмээн дуудаж байсан гэдэг. Харин энэ мисс бүсгүй энэ бүхэнд шантралгүй БНХАУ-д болсон олон улсын миссийн тэмцээнд оролцож, шагнал хүртэж байсан явдал тэртээх 9 жилийн өмнө.
Тэгвэл мисс бүсгүй өнөөдөр өөрийн цахим хуудаснаа тухайн үеийн мэдрэмжүүдээ хуваалцжээ. Тэрээр тухайн тэмцээний хамгийн насаар залуу оролцогч байсан аж. Тиймээс гоо үзэсгэлэн, туршлагаараа өөрийгөө чамалж байсан гэнэ. Энэ тухайгаа “ Хамт байгаа охидуудаа хараад л эхний өдрөө шантарч байлаа.
Угаасаа шагнал авахгүй нь тодорхой, тэгээд очихоор дахиад л хэл амны бай болно гэж айгаад цэвэрлэгч ч болтугай хийгээд эндээ үлдэнэ гэж бодож байж билээ. Шагнал авсандаа одоо хүртэл гайхдаг” гэжээ.