Монголын хамгийн баян гэр бүл бол МАК-ын Б.Нямтайширынх. Гэр бүлээрээ олонд танигдсан тэдний том ач хүү болох Н.Мөнгөншагай өдгөө Батлан хамгаалах яаманд хариуцлагатай алба хашдаг, цэргийн хүн.
Удам дамжсан тагнуул гэдгээрээ бахархадаг тэрээр дэлхийд нэр хүндээрээ тэргүүлдэг цэргийн сургууль дүүргэсэн, улмаар энхийн ажиллагаанд явж хэр баргын аавын хүүгийн хийж чадахааргүй зориг, тэвчээрийг гаргаж “халуун чулуу долоож” явсан залуу.
“Энхийн цагт их хөлсөө урсгавал, дайны үед бага цус урсана” хэмээх философитой тэрээр өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг гэдэг. Энэ тухайгаа ч өөрийн цахим хуудаснаа тэмдэглэж, заримдаа хээр хонож байгаагаа илэрхийлдэг. Энэ тухайгаа тэрээр “Өглөөний 06.30-07.30 цагийн хооронд би 3.2 км гүйж, турник дээр 35, 100 удаа гар дээрээ суниаж, гэдэсний таталт 100 удаа хийж, булчингын дасгал 50 удаа хийж амжлаа. Та нар архи ууж, зугаа цэнгээд цаг гаргаж чадаж байж яагаад эрүүл мэнддээ нэгхэн цаг гаргаж чаддаггүй юм бэ?” гэжээ.