Монгол Улсын гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэнгийн хүү Баттулгын охин Б.Дуулим.Гурван настайгаасаа дуулж, эмээ, өвөөгөө даган тоглолтод очдог байсан бяцхан охин одоо өөрөө үг, аяа зохиодог уран бүтээлч болжээ.

Түүний аавтайгаа хамтран дуулсан “Энх эсэн болтугай” дуу хүмүүст хүрч, Youtube хандалт хоёр сая даваад буй. Мөн ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг тун чадварлаг дуулсан нь олны хайрыг татах болсон. Залуу уран бүтээлч Б.Дуулим өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, “Сити” их сургуульд жүжигчний ангид элсэн оржээ.
“Вансэмбэрүү” live тоглолт өнөөдөр
UNILIVE88,DDISH900 сувгаар ганцхан удаа тоглов.

Дуулим тоглолтынхоо өмнө “Өсгийтэй гутал өмсцөн байсан чинь тоглолт эхлэхээс өмнө миний охины хөл нь өвдчинө гээд үүрч байгаа нь Хамгийн том аз жаргал, хамгийн гайхалтай хайр шүү дээ”гэв.

Тэрээр нэгэн хэвлэлд “Монголдоо төдийгүй дэлхийн алдартай дуучин болж, том тайзнаа өөрийн бие даасан тоглолтоо хийх туйлын хүсэл мөрөөдөлтэй. Бас гайхалтай дуучин Беонситой нэг тайзан дээр гарч дуулахыг мөрөөддөг. Энэ алдартай дуучинг шүтэж, үлгэр дууриалал авдаг юм” гэжээ.



