Монгол Улсын гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэнгийн хүү Баттулгын охин Б.Дуулим.Гурван настайгаасаа дуулж, эмээ, өвөөгөө даган тоглолтод очдог байсан бяцхан охин одоо өөрөө үг, аяа зохиодог уран бүтээлч болсон.
Тэрээр өчигдөр лайв тоглолт хийсэн билээ.
Тэгвэл Lumino хамтлагын ахлагч MC BEATZ фэйсбүүк хуудаснаа Б.Дуулим охин болон аавынхаа тухай сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрээр “Дэмий ярианы цаг:
Энэ 2 нөхөр ‘Вандан & Дуламсүрэн’ гээд Монголын зууны манлай дуэт мундаг дуучдын үр ач нар нь юм байна лээ л дээ. Манай нэг найз харж байснаа ‘энэ эрэгтэй нь арайл хөгшин’ үү гэсэн чинь аав нь байсийн байна лээшд. Аав охин 2 байж дурлалт хосуудын стилл бариад байгаа нь жаахан эвсэлгүй харагдаад байсан.
Охиныгоо ганцааранг нь дуулуулчихгүй ‘аав’ жоо илүү юу? Аав болисон дээрээ. Тус тусдаа дуулчихвал пээнүүдийнх нь сэтгэл их амрах байхдаа” гэв.