Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хотын дарга сургууль барих газрын асуудлыг шийдлээ
Папарацци

Хотын дарга сургууль барих газрын асуудлыг шийдлээ

coolBy cool08/23/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргаж байсан билээ. Энэхүү захирамж нь нэг талаасаа оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах боломжоор хангах, нөгөө талаас Улаанбаатар хотод тулгамдаад байгаа ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулан шинээр барьж байгуулах газрыг хадгалж, хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Тухайлбайл хүн ам олноор оршин суух болсон Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элазабет” хотхоны ойр орчимд сургууь, цэцэрлэг барих газаргүй болоод байсныг Нийслэлийн Засаг дарга анхааралдаа авч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалт бүхий 7500м2 газрын асуудлыг шийдвэрлэлээ. Шинээр сургууль баригдах энэхүү газрыг өмнө нь зарим иргэн, ААН эзэмшдэг байсан бөгөөд хуулийн дагуу уг субьектуудын газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгож, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Боловсролын газарт гардууллаа. Нийслэлийн энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдсан юм. Газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөлсөн. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

05/26/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.