Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд тоглогдоно
Фото

“Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд тоглогдоно

coolBy cool05/02/2018Updated:12/09/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Гэгээн Муза-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаанд зургаан төрлөөр өрсөлдөж буй “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Өндөр гэгээн” төслийн Гүйцэтгэх продюсер Хөгжимт жүжгийн театрын дарга СТА Г.Солонго, зохиолч, Төрийн соёрхолт Ц.Бавуудорж, ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч, УГЗ Т.Сэр-Од нар оролцсон.

Завхан аймагт нийт 15 удаа тавигдсан “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг Гэгээн Муза наадмын хоёрдугаар шатад тэнцэж, зургаан төрөлд нэр дэвшээд байгаа талаар ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэ үеэр онцолж байв. Тэрбээр “2018 оны гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл болох “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийг бүтээх явц жил гаруй үргэлжилсэн. Өндөр Гэгээн бол Монголыг маань дэлхийд таниулж буй суут соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа танин мэдэхүйн ач холбогдолтой.  Цаг үедээ хүн өөрийнхөө нэрийг үлдээх, нэр төртэй амьдарна гэдэг Өндөр Гэгээний амьдралаас тод харагдана. Бид түүхийг шүүж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс түүхийг дүгнээд, хүнийг буруутгаад байдаг ухвар мөчид зангаа больчихмоор байгаа юм. Өнгөрсөн юм бүхнээс бид хэрэгтэй, хойч үед минь сургамж болох, тархи оюунд нэмэр болох зүйлүүдийг бүтээл болгож өнөө цагийн үзэгчдэдээ хүргэхийг зорьдог. Тэгэхээр Өндөр Гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг бидэнд өв болгож үлдээв гэдгийг л харах хэрэгтэй” хэмээлээ.

МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд  19:00 цагааас Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.