Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоо.
Өдгөө 50 насны босгыг хол алхсан тэрээр залуу байхаасаа эрчүүдийн харцыг булааж ирсэн нэгэн. “Эрэл”-ийн Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн хатагтайн төрсөн дүү дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч тодотголтой түүний бага нас Зурагтад өнгөрчээ.
Өөрөөр хэлбэл, түүний өсч бойжин хүүхэд насаа өнгөрүүлсэн гэрийнх нь буйран дээр одоогийн МҮОНРТ-ийн төв хаалга байршиж таарсан гэдэг.
Бага залуугаасаа дуулж бүжиглэж, нэвтрүүлэг хөтлөж, кинонд тоглож олон танигдсан тэрээр өдгөө хувийн бизнес эрхэлдэг. Ид мандаж байхдаа улс төржиж, хүргэн ахынхаа намд нилээд үүрэг роль гүйцэтгэж байсан ч “Эх орон” намтай хамт түүний улс төрийн амьдрал зогссон гэхэд болно. Тэрээр ганц охинтой бөгөөд олон жил ганцаараа амьдарч, охиноо өсгөсөн. Дуулсан дуунуудын бараг бүгд клиппэнд нь өөрийн охин Номиноо тоглуулдаг байв. Харин өдгөө түүний хэдийнээ 30 нас хүрсэн том хүүхэн болжээ.
Нэвтрүүлэгч Д.Цовоо ч хүргэн хүү, хөөрхөн зээ нартай болж өдгөө амар жимэр амьдарч сууна.