Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэ рэгт хийсэн нэмэлт мөрдөн байцаалтаа цагдаагийнхан дуусгаад Хан-Уул дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Өдгөө хяналтын прокурор нь хавтаст хэрэгтэй танилцан шvvхээс даалгасан ажиллагаануудыг гүйцэд явуулсан, эсэхийг нягталж буй юм.
Нэмэлт ажиллагааг гүйцэд хийсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц ха ргис хэ рцгийгээр хө нөөсөн” гэх үндэслэлээр я ллах дүгнэлт үйлдэн тун удахгүй шүүхэд шилжүүлэх аж.
Түүнийг өмнө нь бусдын биед хvнд гэмтэл санаатай учруулсан гэж я ллагдагчаар татаад байсан агаад х охирогч, улсын өсөх идэр начин Э.Энхбат нас ба рсантай холбоотойгоор хэ ргийн зүйлчлэлийг нь өөрчлөөд буй билээ.
Олимпын аварга Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнээс мөрдөгчид нэг бус удаа мэдүүлэг авч, хүний амь хөнөөсөн хэ рэгт я ллагдагчаар татсан тогтоолыг нь танилцуулсан аж.