Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр мэдээлэл хийв
Папарацци

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр мэдээлэл хийв

coolBy cool06/11/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.

Багахангай дүүрэг нь Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэг дээр оршдог 29 жилийн түүхтэй дүүрэг юм. Засаг дарга С.Эрдэнэбаяр танилцуулгадаа “Манай дүүргээс Засгийн газрын болон нийслэлийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэхийг зорин ажиллаж ирлээ. Иргэд төрийн байгууллагын үйлчилгээнээс алслагдмал, мэдээ мэдээллийг тухай бүрт нь авч чаддаггүй, төрийн үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байдгаас шалтгаалан, “Засаг даргын явуулын өрөө” үйлчилгээг 1997 оноос үзүүлж эхэлсэн. Энэхүү явуулын үйлчилгээгээр 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7 төрлийн үйлчилгээг 64 өрхийн 192 иргэнд хүргэж, 26 иргэний гаргасан 45 санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Мөн манай дүүрэг “Иргэн таныг сонсьё” уулзалтыг зорилтот бүлгүүдийн дунд зохион байгуулж хэвшсэн. 2018 оны эхний хагас жилийн байдлаар уг уулзалтад 327 иргэн хамрагдаж, тэдний гаргасан нийт саналын 90.2 хувийг бүрэн шийдвэрлэж ажиллажээ. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран “Багахангай Марафон” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 7 дахь жилдээ уламжлал болгон 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан. Тэмцээнд 12 аймаг,  8 дүүрэг, 6 клуб, 5 спорт хороо, 21 байгууллагын 800 гаруй тамирчин оролцлоо” гэв.

Засаг дарга С.Эрдэнэбаяр дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын явц, хэрэгжилтийг танилцуулаад зарим ажилд нийслэлээс анхаарч өгөхийг хүссэн юм. Дүүрэгт баригдаж буй “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн барилгын ажил, Багахангай мах боловсруулах НӨҮГ-ын байнгын үйл ажиллагааг сэргээх, Дүүргийн 1 дүгээр хорооны 129 айлын орон сууцыг дүүргийн мэдэлд шилжүүлэн ашиглалтанд оруулан байр орон сууцны хэрэгцээ шаардлага бий болоод байгаа төрийн албан хаагчид болон залуу боловсон хүчинг орон байраар хангах боломж бүрдүүлэх зэрэг хэд хэдэн саналаа нийслэлийн удирдлагуудад танилцууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.