Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
Папарацци

Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

coolBy cool06/15/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын 2018 оны гамшгаас хамгаалах дадлага сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/211 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги аж ахуй нэгж байгууллагууд буюу нийт 40 гаруй байгууллага оролцсон тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн онцгой комиссын орлогч бөгөөд НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дэд дарга, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга хошууч Б.Мягмардорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга  бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Батсайхан болон дүүргийн онцгой комиссын гишүүд, алба хаагчид, гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ иргэдийн аюулгүй орчинд амьдрах нэр төртэй, хариуцлагатай үүрэгт мөр зэрэгцэн ажиллаж байгаа та бүхэнд энэ амжилт хүсье. Иргэд маань гамшиг осол тохиолдсон үед хамгийн түрүүнд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ үед хүчний болон төрийн байгууллагуудын удирдлага арга барил дор иргэд маань гамшигийг даван гарахад бид бүгдийн заавар, зөвлөгөө их чухал. Та бүхэн энхийн цагт илүү их дадлага сургуулилт хийх хэрэгтэй. Энхийн цагт хөлс сайн цуглуулна эрсдэл тулгарсан цагт цус бага урсах болно. Бэлтгэл сургуулийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, бие бүрэлдэхүүн, НОБГ-ын бие бүрэлдэхүүн удирдлагууд болон та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулдаг. Бид анх 2014 онд тус сургуулийг хийж байсан. Гамшиг гэдэг хэлж ирэхгүй хийсч ирдэг. Бид байгалийн гамшгийн өмнө байнгын бэлэн байдалтай байх үүрэгтэй. Хоёр өдөр болох уг сургалтанд зохион байгуулалттайгаар идэвхитэй оролцож байгаа нийт байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээв.

Гамшгаас хамгаалах эрхзүйн тогтолцоонд өөрчлөлт их орсон бөгөөд энэ тогтолцоонд тулгуурлан дүүргийн онцгой комисс, албадууд, мэргэжлийн ангиуд их идэвхи зүтгэл гаргаж оролцож байгааг тэд хэлж байлаа.

Эхний өдрийн сургалт штаб дээр цагийн байдалд дүгнэлт хийсэн бол өнөөдөр халдварт өвчний үед үзүүлэх сургууль, үерийн үед ажиллах үзүүлэх сургалт, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургуулиудыг хийх юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.