Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ
Фото

Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ

coolBy cool07/09/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан  шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалтын ажлыг Хятадын “Төмөр замын 20-р товчоо групп” корпораци гүйцэтгэж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл дэх гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол дээгүүр гарч байгаа дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй өрнөж байна. Эдгээр гүүр баригдаад, 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орно. Баянзүрх, Сонсголонгийн гүүрийн ажил эхэлсэн. Өнөөдөр Яармагийн гүүрийн явцтай танилцаж байна. Төлөвлөсөн ёсоор энэ гүүр арваннэгдүгээр сарын 30-нд иж бүрэн ашиглалтад орно. Улаанбаатар хотод анх удаа давхар гүүрэн байгууламж бий болж буйгаараа онцлогтой. Чанарын хувьд өндөр түвшинд хийгдэж байгаа. Өнөөдөр зөвхөн зорчих хэсгийн хөдөлгөөний нээж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад авна” хэмээлээ.

Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.

Зам гүүрийн ажилтай танилцах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гүүрийн гэрлийн шонг сольж, сайжруулах, тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх зэрэг зарим засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярт үүрэг болголоо.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Яармагийн үндсэн гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр ашиглалтад өгч байна. Гүүрэн байгууламж бүтнээрээ төлөвлөгөө ёсоор ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор байгаа. Бүтнээрээ ашиглалтад орсноор гурав дахин илүү ачаалал авах чадвартай болно. Мөн зам огтлолцохгүй, нэг талдаа гурван эгнээтэй, зургаан эгнээ замтай болно. Маргаашнаас хуучин гүүрээ хааж засвар, шинэчлэлтийн ажил эхлүүлнэ. Мөн түр гүүрийг буулгана” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.