Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй
Папарацци

Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй

coolBy cool07/27/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Гэрэлт гудамж”-нд хийгдсэн тохижилтын хүрээнд тухайн гудамжны замыг өнгөрсөн өдрүүдэд будсан. Харин өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас замын будаг арилсан талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

“Жоби” ХХК-ийн ерөнхий менежер Б.Чингис “Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр бид өөрсдийн үйлдвэрлэж байгаа будгаар нийслэлийн аль нэг замыг өөрсдийн хөрөнгөөр будаж, шинэчилж өгөх санал тавьсныг нааштайгаар хүлээн авсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж биднийг Гэрэлт гудамжны тохижилтын хүрээнд замыг будах зөвшөөрөл өгсөн. Бид холбогдох байгууллагуудтай зөвшилцөж зөвшөөрөл авч будаж эхэлсэн. Бид ням гаригт замын хөдөлгөөнийг хязгаарлаж будгийн ажлыг эхэлсэн. Замын хөдөлгөөнийг нээх зайлшгүй нөхцөл үүссэний үндсэнд лхагва гаригт хөдөлгөөнийг нэвтрүүлсэн. Замын будаг 2 үе будагдаж нэг үе будаг 4-5 хоногт бүрэн хатах ёстой. Гэвч цаг уурын нөхцөл байдал нөлөөлж, хүчтэй ширүүн бороо орсны улмаас будаг урсаж арилсан. Ийм асуудал үүссэнд ард иргэдээс уучлал хүсч байна. Мөн хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэхүү ажлыг хийхэд нийслэлээс нэг ч төгрөгийн зардал гараагүй бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар 10 гаруй сая төгрөгөөр хийсэн” гэлээ.

“Жоби” ХХК анх удаа Монгол улсад Герман технологиор замын тэмдэглээний будаг үйлдвэрлэж байгаа юм. Дээрх зам дээр үүссэн нөхцөл байдлыг баримтжуулан Герман улс руу явуулжээ. Замыг дахин будах, цаашид хэрхэхээ мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөх юм.

Замын ажлын гүйцэтгэлийг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар гүйцэтгэсэн байна. Гаргасан зураг төслийн дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр будгийн ажлыг хийсэн байна. Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ ажил эхэлсэн. Замын будаг өнгө хувирал явагдах байдал зэрэг лабораторийн шинжилгээг хийлгэсэн байна. Бүрэн бэхжилт хийгдээгүй, хоёр дахь үе будаг хийгдээгүй байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.