Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“ДУУЛИАН-2020” тэмцээн өндөрлөлөө
Фото

“ДУУЛИАН-2020” тэмцээн өндөрлөлөө

coolBy cool04/30/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөр, нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын сурагчдын дунд зохиогдсон “Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит тус тэмцээн арван хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд 86 сургуулийн давхардсан тоогоор 30 мянга орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан нийт 124 багийн 1490 охид хөвгүүд нийслэлийн тэмцээнд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнийг нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Их талын дуулиан ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Зургаан сарын турш үргэлжилсэн тус тэмцээний Охидын 11 насны ангилалд ХУД-ийн 34-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 10-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. Харин 13 насны ангилалд БЗД-ийн “English shcool of Mongolia” нэгдүгээр байр, СХД-ийн 106-р сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 10-р сургууль гуравдугаар байрыг эзэлжээ. Түүнчлэн 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа ЦС нэгдүгээр байр, ХУД-ийн 34-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байруудыг эзэлсэн бол 17 насны ангилалд ХУД-ийн 26-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль гуравдугаар байруудыг тус тус эзэлсэн байна.

Хөвгүүдийн 11 насны ангилалд БЗД-ийн 84-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургуулт хоёрдугаар байр, СБД-ийн 3-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. 13 насны ангилалд БГД-ийн Оюуны ундраа цогцолбор сургууль, БГД-ийн БГД-ийн Шинэ эрин сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 41-р сургууль гуравдугаар байрыг эзэлсэн бол 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байр, 17 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, БЗД-ийн 14-р сургууль хоёрдугаар байр, БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Тэмцээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ННБТСХорооны дарга Ж.Ганболд, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга, УЗ-ийн гишүүн Ш.Норжинбат, Б.Жаргалмаа, ММБТСХорооны дэд Ерөнхийлөгч Б.Доржпалам тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн шилдгийн шилдэгээр шалгарсан 12 оролцогчийг ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх урилгаар шагналаа гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.