Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Улаанбаатар марафон-2018” ирэх сарын 19-нд болно
Папарацци

“Улаанбаатар марафон-2018” ирэх сарын 19-нд болно

coolBy cool04/26/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан  “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийнхэн  “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах  бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жил Улаанбаатар марафонд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх, гадны олон улсын тамирчдыг түлхүү хамруулах зорилго тавин ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулах 4 дэд ажлын хэсэг байгаа. Удирдлага зохион байгуулалт, санхүү, Сурталчилгаа мэдээлэл, харилцаа хамтын ажиллагаа, Уралдаан тэмцээн зохион байгуулах, Үйлчилгээ хэв журам, аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн ахлагч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэв.

Хурлын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа “Улаанбаатар марафон” гүйлтэд дүүрэг, хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудыг идэвхжүүлэн оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг хуралдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч ажиллах, гүйлтэд оролцох гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст урилга, мэдээлэл сурталчилгааг хүргэх, урих, оролцуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах, онлайн бүртгэлийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, алдаа дутагдлыг тухай бүр арилгаж ажиллах, Сүхбаатарын талбайд болон гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу уралдах замыг услах ажил зохион байгуулахыг холбогдох албаныханд тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.