Монголын хошин урлагийн дунд үеийн мастеруудын нэг бол МУГЖ С.Өлзийхүү. Тэрбээр өнөөдөр урлагийн чиглэлээр магистр хамгаалж байгаа аж.

Энэ тухай түүний хань, найруулагч Ц.Хүсэлбаатар цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “СУРАХАД ХЯЗГААР ҮГҮЙ ХАНЬ МИНЬ МАГИСТР БОЛОВ.ЧАМДАА БАЯР ХҮРГЭЕ” гэжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө 55 настай, “Өнгөт инээд” хамтлагийг үүсгэн байгуулж явсан нэгэн.

