Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын 100 дахь тоглолт маргааш болно. Уг тоглолтыг маргааш 12 цагт үнэ төлбөргүй NTV телевизээр үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
“Тамгагүй төр” тасралтгүй 100 удаа тоглож, 50 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 5 тэрбум орчим төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч бий.
“Тамгагүй төр” жүжиг түр завсарлаж гадаад хэл дээр дахин тоглогдох юм байна