Нийтийн дууны урлагт хос дуучдын нэг гэгддэг дуучин Д.Хишигбаяр сошиалд тун идэвхитэй нэгэн. Өөрийн гэсэн өнгө төрхтэй маазрал, өвөрмөц сэтгэлгээ, энгийн байдлаараа үеийн уран бүтээлчдээс ялгарч чаддаг түүнийг дуучин Р.Дэлгэрмаагийн хамтран дуулагч, амьдралын хань гэдгээр нь танихгүй, мэдэхгүй хүн ховор.
Өдгөө 40 насны босго алхсан тэрбээр тун удахгүй шинэ уран бүтээл хийхээр сэтгэл шулуудсан гэнэ лээ. Бэлтгэл ажлаа базаахын тулд гэртээ багшийнхаа бичсэн хөгжмийн зохиол, гар бичмэл нотнуудыг дэлгэж суугаагаа цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “20 гаран жилийн өмнө хөгжмийн нот гэдэг зүйлтэй нөхөрлөжээ.Өнөөдөр нэг нот хайгаад ойрд сөхөөгүй нотоо гаргаад дэлбэрцэн сууж байна.Тэртээ 1958 онд буурал багшийн минь бичсэн гар бичмэл нот надад их хувиараа байдаг юм байна.Оюутан цагаа дурсаад гоёхон сууна аа би” гэжээ.

