Нийслэлд замын хөдөлгөөний хамгийн их түгжрэл бөөгнөрөл үүсэж буй Зайсангийн тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах өөрчлөлт энэ сарын 21-нээс эхлэн мөрдөгдсөн. Энэ хугацаанд замын ачаалал 44% буурсан байна. Цаашид нийслэл хотод хөдөлгөөн зохион байгуулалт хийж болох замуудад өөрчлөлт оруулах эсэх асуудал хэлэлцэж эхэлжээ.
Улаанбаатар хотын гол төвлөрлийн бүс болох Их, бага тойруугаас урагшаагаа буюу Зайсан чиглэлтэй зорчих хөдөлгөөн их байдаг. Туулын гүүрний нэг эгнээ замын урсгал нь Зайсан чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулалт хийх явцад хүндрэл учруулдаг. Тэгвэл энэ өөрчлөлтийг хийснээр ХААИС-ийн уулзвар дээр огтлолцол үүсэхгүйгээр Зайсан тойруугаа тойрч, баруунаас зүүн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд ХААИС-ийн гэрэл дохион дээр хүлээлтгүйгээр баруун эргэж явах боломжтой болох юм. Энэ нь уулын замын ачааллыг бууруулаад зогсохгүй, бусад зорчих хэсгийн ачааллыг мөн бууруулж, уулзварын нэвтрэх чадвар 35-аас дээш хувиар нэмэгдэж байгаа юм.
Замын хөдөлгөөний удирдлагын хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: Харин цаашид их тойруугийн замын ачааллыг бууруулах судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа юм байна. Мөн нийслэлийн түгжрэл ихтэй өөр бүсүүдэд энэхүү ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгийг замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын хэлтсээс мэдээлж байгаа юм. Мөн иргэд хичээлийн шинэ жилийн эд ачааллын үеэр нийтийн тээврийн тоог нэмэгдүүлсэн байгаа учраас сонгон үйлчлүүлж ачааллыг бууруулахад анхаарал хандуулахыг хүссэн юм. Мөн оргил ачааллын үед иргэд нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэхийг уриалав.
Б.Мөнхжаргал