Зохиолын дуучид дундаас өндөр боловсролтой гэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалаг энэ жил 42 настай. Тэрбээр 40 насны босгон дээр хоёр дахь хүүхдээ төрүүлж нам гүм амьдрах болсон.
Дуучнаас гадна эрхзүйч мэргэжилтэй тэрбээр улс төрд зүтгэх гэж хэд хэдэн удаа оролдсон ч, олны итгэлийг бүрэн дүүрэн авч чадаагүй.
Харин урлагийн тайзнаа түүний үгүйлж, дуу хоолойг нь “эрэх” хүн олон. Тэр бүр олны өмнө гарахаа больсон дуучин бүсгүй саяхан нэгэн урлагийн арга хэмжээнд орж байх үед манай папараци дуран онцлон буулгалаа.
Дуучин бүсгүйн хоолой цээл сайхан, гоо үзэмж нь төгс төгөлдөр хэвээр байгааг уншигч та дараах зургуудаас харж болно.



