Урлагийн салбарт өөрийн нэр нөлөө, алдар хүндийг олсон уран бүтээлч бол Мөрөөдлийн театрын уран бүтээлч Г.Алтаншагай. Өдгөө 38 настай тэрбээр УДЭТ-аас ажлынхаа гарааг эхлүүлж байсан ч, он цаг өнгөрөхийн эрхээр хошин урлагт татагдаж тоглох болсон.
Хэнтийн нутгаас гаралтай түүнийг чамгүй сайн, дотортой тоглодог уран бүтээлч гэдгийг ахмад үеийнхэн нь онцолж магтдаг. Зөвхөн хошин урлаг ч биш драмын урлагт, тайзны уран бүтээлд ч биш дэлгэцийн бүтээлүүдэд өөрийн шандсаа шалгуулж явсан түүнийг папараци дурандаа онцолж байна.