Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үндэсний үйдвэрлэлээ дэмжэе гэсэн ч, үнийг нь дийлэхгүй байна
Папарацци

Үндэсний үйдвэрлэлээ дэмжэе гэсэн ч, үнийг нь дийлэхгүй байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/07/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй нэр бүхий үзэсгэлэн худалдаанууд энд тэнд гарчээ.


Үзэсгэлэнд үндэсний манлай үйлдвэрлэгч, албан ёсны хүнс, барааны дистрибьютер компани, үндэсний хувцас, малгай, бүс, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, үнэт эдлэл, гоёл чимэглэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бараа, цагаан идээ зэрэг жижиг дунд бизнес эрхлэгч иргэдийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Гэвч үнэ ханшны хувьд урьд урьд жилүүдийнхээсээ өсчээ. Үүнийгээ худалдаа эрхлэгчид дэлхийн эдийн засгийн өсөлт, гурилын үнийн нэмэгдэлтэй холбон тайлбарлаж байна.

Тухайлбал, хэвийн боовны хувьд гүрмэл, сүлжмэл, зүсмэл, мушгиа зэрэг олон төрөл байх бөгөөд орц найрлагаараа ялгарч, үнийн хувьд харилцан адилгүй байв. Хэвийн боовны дундаж үнэ 4000-6000 төгрөгийн хооронд байгаа бол дээд тал нь 6900 төгрөгөөр худалдаж байна. Гурилын болон бусад материалын үнэ нэмэгдсэнээс энэ жил хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 500-1500 төгрөгөөр өсжээ.
Цагаан идээгээр зассан тавгийн ааруул хийц, хэлбэр, хэмжээнээсээ хамааран 200-300 мянган төгрөгийн үнэтэй байна.
Үнэ ханшийн хувьд дараах үнийн хооронд хэлбэлзэж байна.

– Сүүн ааруул 30-35 мянга
-Энгийн чихэртэй ааруул 20-23 мянга
-Чихэргүй ааруул 23 мянга
-Ээзгий 15 мянга
-Өрөм 20-25 мянга
-Шар тос 30 мянга
-Хайлмаг 25-35 мянга
-Сарлагийн сүү 4000
-Хорхой ааруул 25-28 мянга

Хэнтий аймгийн Биндэр сумын “Сүүн Биндэр” үйлдвэр цагаан идээгээр зассан тавгийн идээ 245-595 мянган төгрөгийн үнэтэй гурван төрлийн идээний багц байгаа юм.

Хэдийгээр иргэд бид үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжихийг чин сэтгэлээсээ хүсдэг ч, наад захын идээ будаа, боов тосны үнэ иргэдийн цалин орлогоос давсан хэмжээтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.