Ард санхүүгийн нэгдлийн эзэн Ч.Ганхуягийн гэргийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ тухайгаа Ч.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа онцлоод “Өнөөдөр чиний минь төрсөн өдрийн баяртай өдөр!
Виктор Цойын дуун дээр гардаг шиг чи минь гэртээ, эм уугаад, би ажил дээрээ, сэтгэл тавгүйрхсан сонин өдөр таарлаа.
Гэхдээ өнөөдөр бол чиний өдөр – хайртай шүү, тултал, хязгааргүй! 20 жилийн өмнөх энэ зурган дээрх Ингаанаадаа ховсдуулсан, чамдаа. Мансуурч, донтсон”гэжээ.

