Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсэн өдөр тохиож байна
Папарацци

Яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсэн өдөр тохиож байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/10/2023Шинэчилсэн:02/10/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга гэдэг газар  мэндэлсэн. 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургууль төгссөн.

Тэрээр “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Эдгээр номд түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтсан байдаг.

1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн.  1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-ын гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байлаа.
Нэрт яруу найрагчаас гадна О.Дашбалбар монголын улс төрд өвөрмөц төрхтэй нэгэн байлаа. УИХ-аас  гаргах гэж  буй хуулиудыг эх орончийн нүдээр харан шүүмжлэн, жинхэнэ эх оронч сэтгэлээр үгээ цогтой хэлдэг байлаа.  Монгол дээл өмссөн, урт үстэй улс төрийн гэхээсээ  эгэл, ерийн нэгэн монгол төрхтэй тэрээр парламентын дугуй танхимын индэр дээрээс “Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол “зөвшилцөж” улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг”, “Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг. Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй” гэж хэлж байж.
Их найрагч маань 1999 оны 10-р сарын 16-нд дөнгөж 42 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн  юм.
Түүний “Амьддаа бие биенээ хайрла”, “Дүү нартаа” зэрэг шүлгүүд нь бидэнд ухаарал хайрласан ч өөрийгөө хайрлуулж амжилгүй өөд болсон юм.

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайрласаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуньж, цаадах чинь дуулах болно
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Энэ шүлэг бол Дашбалбар агсанг ард түмэн, ард түмэн түүнийг орших, эс оршихуйгаас үл хамааран хайрлах болсон хамгийн том шалтгаан билээ…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.