Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Чингис хаан” музей ОХУ-ын “Эрмитаж” музейтэй хамтран ажиллана
Папарацци

“Чингис хаан” музей ОХУ-ын “Эрмитаж” музейтэй хамтран ажиллана

Эрхэм админBy Эрхэм админ02/08/2023Updated:02/13/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Соёлын сайд Ч.Номин болон ОХУ-ын Соёлын сайд Любимова Ольга Борисовна нарын үзэглэсэн (2021.12.17-нд)  хоёр улсын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей-“Эрмитаж” улсын музей хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллах үеэрээ байгуулсан бөгөөд энэ нь тус музейтай албан ёсоор байгуулж буй анхны гэрээ болж байна. Мөн “Оросын Угсаатны музей”, “Дорно дахины ард түмний урлагийн музей”, “Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын музей”, “ШУА-ийн дорно дахины гар бичмэлийн хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулав.

Гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлыг багтаасан байна. Тухайлбал, “Монголчуудын соёлын өв, архивын баримт, гар бичмэлийн цуглуулга” олон улсын хурлыг энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад, арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотноо “Ноён уулын малтлагын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал”-ыг зохион байгуулахаар болов.

Ташрамд дурдахад, “Эрмитаж” улсын музейн сан хөмрөгт Монголын холбоотой баялаг дурсгал хадгалагдаж байдаг бөгөөд:

·         “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”,

·         “Эрмитаж дахь Хархорум хотын өв”,

·         “Эрмитаж дахь Бурханы шашны өв”,

·         “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” гэсэн нийт дөрвөн боть бүтээлийг өнөөдрийн байдлаар хэвлэн нийтлүүлээд байна. Мөн энэ онд дахин нэг боть бүтээл хэвлүүлэхээр ажиллаж байгаа юм. Эдгээр дурсгалууд нь урд өмнө цогцоороо хэвлэн нийтлэгдээгүй бөгөөд анх удаагаа эрдэм судалгаа, танин мэдэхүйн хэрэгцээнд зориулж нийтлэгджээ.

Соёлын бүтээлч сар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.