Орфей театр фильмийн хамт олон Broadway театрын алдарт бүтээл ОПАЛ жүжгийг “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” нэртэйгээр жүжигчдийн шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр тоглож байгаа билээ.
Шинэчилсэн бүрэлдэхүүн гэдэг нь П.Эрдэнэзаан, Г.Отгонцэцэг нар.
Монголын сайхан бүсгүйчүүдын нэгд зүй ёсоор тооцогддог О.Энхтуул, Г.Отгонцэцэг нар энэ удаагийн бүтээлд дотроосоо гэрэлтэж, тайзыг эзэгнэж байгаа зэрэг нь тэдний гоо үзэсгэлэнг улам тодотгож байлаа.
Ц.Төмөрбаатарын бүтээсэн туслах дүр сэтгэлд хоногшихоор байсан бол П.Эрдэнэзааныг кино, тайзны алинд ч хөрвөх чадвартай нэгэн юм гэх бодлыг төрүүлсэн.

Үүний зэрэгцээ УДЭТ-ын Д.Баттөмөрын өөр дүр төрх, дэлгэцийн жүжигчин гэж боддог байсан Э.Чинзоригийн тайзны бүтээлд хөрвөх чадвар, өмнө нь ганц нэг бүтээлээрээ анхаарал татаж байсан
Т.Сэргэлэн чадрварлаг нэгэн юм гэх бодлыг “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” жүжгийг үзэж байхад эрхгүй төрөх болно.
“БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” жүжгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.


