Монголын толгой найруулагчдын тоонд зүй ёсоор орох эрхэм бол Чойнхорын Найдандорж. Түүнийг монголчууд эрс хурц үгтэй, язгуурын эрэлхэг төрхтэй Зэв жанжины дүрээр мэддэг болсон.
Түүний авьяас билиг, мэдрэмж, ухааны цараа, сэтгэлгээний түвшингүйгээр Монголын театрын урлагийг төсөөлөшгүй. Сайн найруулагч, сайн жүжигчин тэрээр “Миний ертөнцөөр” нэртэй уран бүтээлийн ном ч гаргаж байсан. Тэрхүү номонд кино урлагийн салбар болоод үе үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн талаарх сэтгэгдэл кино театр урлагийн салбарын талаар эмхтгэн оруулсан байдаг.
Эрхэм найруулагч кино нээлтийн үеэр манай дуранд ийнхүү өртжээ.



