Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Яллагдагч А.Дэлгэрдалай “ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТАД” мөрийтэй тоглоом дахин тоглуулж эхэлжээ
Папарацци

Яллагдагч А.Дэлгэрдалай “ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТАД” мөрийтэй тоглоом дахин тоглуулж эхэлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/09/2023Шинэчилсэн:09/09/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хууль бус мөрийтэй тоглоом газар авч, үүнээс болж эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байна.

Тиймээс мөрийтэй тоглоом, энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулагчдыг цагдаагийн байгууллагаас эрчимтэй шалгаж эхэлсэн гэдэг боловч үнэн хэрэгтээ эдгээр гэмт бүлэглэлийн ард цагдаа, хууль хүчнийхэн өөрсдөө байдаг гэх мэдээлэл бий.

Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон Т.Сүхболд болон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир нарын нэрс яригддаг.

Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг иргэн А.Дэлгэрдалай болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн зурагтай сэрэмжлүүлэх хуудас их сургуулийн гудамжаар тараагдсан байна.

Учир нь, дээрх этгээд нь яг одоогоор гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч энэ хугацаандаа нэр бүхий цагдаа нарын “хамгаалалт” дор дахин мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдийг хохироож эхэлжээ.

Түүний нэг өдрийн орлого хамгийн багадаа 200 сая төгрөгөөр яригддаг гэгддэг бөгөөд орлогынхоо тодорхой хэмжээг “хамгаалагч” нартаа өгдөг гэх.

А.Дэлгэрдалай гэгч нь өнгөрөгч 2022 онд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагджээ.

Түүнийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар шалгасан байдаг. Улмаар өнгөрсөн наймдугаар сард хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч өдгөө хурлын тов гараагүй шүүх дээр “гацаад” байгаа юм.

Тэрбээр хэрэгт шалгагдаж байх үедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр хил давж, оргон зайлахыг завдаж байсан. Гэвч өнөөдөр тэр эрх чөлөөтэй сул яваад зогсохгүй үргэлжлүүлэн мөрийтэй тоглоом зохион байгуулсаар байгаагаас үзэхэд хууль, хүчнийхэн өөрсдөө холбоотой гэдэг нь оргүй зүйл биш бололтой.

Энэ бол нэг хүн, хэдэн албан тушаалтны тухай асуудал биш бөгөөд хууль бус мөрийтэй тоглоомын цаана иргэд насаараа цуглуулсан эд хөрөнгө, орон сууцаа алдаж, гэр бүл салж, цаашлаад хүний амь нас хохирсон тохиолдол ч байдаг. Тиймээс цаашдаа энэ асуудлыг анхаарч, хууль сахиулагчдынхаа үйл ажиллагаанд нарийн хяналт тавих шаардлагатай болсныг салбарын сайд онцгой анхаарах цаг нь болжээ.

Zindaa.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.