Сүүлийн үед шүүмж судлалаар мэргэшиж яваа залуу төлөөлөгчдийн нэг бол Я.Баяраа юм. “Торгоны маань хээ” кино зохиолыг бичсэн тэрээр яруу найрагч, утга зохиолч судлаач.
Тэрбээр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш,“Үндэстний тойм” сэтгүүлийн тоймч, “Цөн”, “Таслал” яруу найргийн номуудын зохиогч юм. Түүний “Таслал” ном 2016 оны утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хүртэж байжээ.


