Нарантуул худалдааны төвийн хойно GS 25 дэлгүүрийн үүдэнд иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг тохиолдлыг шалгаж байгаа аж. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад:
“Урьдчилсан байдлаар ямар нэгэн гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байна. Түүнээс гадна хоногийн мэдээнд хоногт дундажаар ийм байдлаар амь насаа алдсан 10 орчим харамсалтай тохиолдол бүртгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаад сэрэхгүй зүрхээр явах, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг”

