Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

    06/23/2026

    Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

    06/23/2026

    Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

    06/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяа, дэд захирлаар Н.Өнөрцэцэгтэй хамааралтай Х.Эрдэнэбаатарыг томилно гэв үү
Мэдээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяа, дэд захирлаар Н.Өнөрцэцэгтэй хамааралтай Х.Эрдэнэбаатарыг томилно гэв үү

Эрхэм админBy Эрхэм админ11/07/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын Улсын Ерөнхий сайдыг, салбар хариуцсан буюу Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжил хариуцсан сайд Л.Гантөмөрийг эзгүйг далимдуулан Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдах гол үндэслэл нь тус банкны гүйцэтгэх захирал, дэд захирлыг томилох асуудлыг хэлэлцэх аж. “Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр” гэгчээр Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нь эзгүй, хэвлэл, мэдээллийнхэн Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд анхаарал хандуулсан үед ийнхүү шуурхай хурал зарлаж, томилгоо хийх гэж буй нь хардлага төрүүлнэ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар яг одоо Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал үргэлжилж буй бөгөөд хамтарсан Засгийн газрын сайд нарын тохиролцоогоор АН-ынханд эл банкны гүйцэтгэх удирдлагын суудлыг өгөхөөр болсон гэлцэх. Эрх мэдэл бүхий зарим албан тушаалтнуудынхаа харгайгаар олгосон зээлээ буцаан авч чадахгүйд хүрч, дампуурлын ирмэгт тулж байсан Хөгжлийн банк сүүлийн 1-2 жилийн хугацаанд голдиролдоо орж арайхийн хөл дээрээ сэргэн боссон энэ үед Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг солих гэж буй нь цагаа олсон шийдвэр мөн үү. Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үед АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа жагсаалтаас ч хасаж байсан хүндээ өр төлөх гэж байгаа юм уу, 2020 болон энэ оны сонгуульд нэр дэвшээд “унасан” УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохоор ийнхүү хуралдаж буй юм байна.

2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, 2010-2011 онд “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч гэх албан тушаал хашиж байсан, тухайн хоёр банк нь дампуурч, харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироон хаалгаа барихад энэ хүний удирдах ур чадвар сул байснаас болсон байх магадлал тун өндөр. Уг нь Хөгжлийн банкны тухай хуулийн 19.5.5 дахь заалтад “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх” гэж заасан. Үүнээс гадна З.Нарантуяа Хөгжлийн банканд өндөр үнээр оффис “шахсан” Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй.

Тэгвэл дэд захиралд нэр дэвшүүлж буй Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатарыг уг албан тушаалд томилж болохгүй. Зарим мэдээллийн хэрэгслээр огцом баяжсан хэмээн бичиж байсан Х.Эрдэнэбаатарын тухайд Европын цөөнгүй баячуудын бохир аргаар олсон 500 сая ам.долларыг Монголд угааж, 50 тэрбумыг “унагаж”, 34 насандаа огцом баяжсан гэж бичсэн нь бий.

2024 оны сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшсэн, “Мониполо” ХХК-ийн ерөнхий захирал тэрбээр шүүх хурал нь өнөөдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж буй “Зариг.мн” сайтын үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгтэй нэр холбогддог. Х.Эрдэнэбаатарыг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад томилох шаардлага хангаж буй, эсэхийг ТУЗ-ийнхөн нь нарийн сайтар нягтлах л учиртай. Яагаад гэвэл түүнийг хууль хяналтын байгууллагад шалгаж буй. Яллагдагчаар татсан, эсэх нь хараахан тодорхой байгаа юм. Тэрбээр Монгол улсын иргэн Х.Эрдэнэбаатар нь Англи улсад бүртгэлтэй “Mayzus financial services limited” компанитай хамтран ажиллах гэрээ гэх халхавчийн дор1.3 сая ам.доллар, 300 000 еврог хөрөнгө оруулалт нэрээр авч залилан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд холбогдсон байдаг. Уг асуудал хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Нийтлэлчид Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.