Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаарЦэдэндоржийн Энхбаярыг Монгол Улсын ГавьяатБарилгачин цолоор шагналаа. Ц.Энхбаяр нь хотбайгуулалт, барилга, дэд бүтэц, орон сууцны салбарт 40 гаруй жилийн турш манлайлан ажиллаж, улс орны барилгын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаннэр хүндтэй мэргэжилтэн, удирдагч юм.
Тэрээр ОХУ-д Барилгын бүтээцийн Инженер мэргэжлийгэзэмшиж улмаар 1983–1991 онд Улсын барилгын зургийнтөв институтэд ажиллахдаа Улаанбаатар хот, Дархан, Дорнод , Өмнөговь, Баянхонгор , Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл зэрэг томоохон бүс нутгийн нийт 40 гаруй барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, 30 гаруй барилгын зураг төслийн ерөнхий инженерээражиллаж, 100 гаруй томоохон барилга байгууламжийнзураг төсөлд улсын экспертиз хийх ажлыг зохионбайгуулсан, зах зээлийн шилжилтийн үед барилгын салбарын бодлого, удирдлага зохион байгуулалтыгбэхжүүлж мэргэжлийн стандартыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Ц.Энхбаяр 1994 оноос эхлэн Дэд бүтцийн хөгжлийняамны Хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн газарт ажиллахдаа салбарын эрх зүйн орчныг шинэчлэхэдчухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, “Орон сууцны тухай хууль”, “Орон сууц хувьчлах тухай хууль”, “Дундынөмчлөлийн орон сууцны тухай хууль”, мөн “Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого” зэрэг бодлогын чухалбаримт бичгүүдийг боловсруулах, батлуулахад голлохүүрэгтэй оролцсон нь салбарын хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой байв.
Тэрээр 2000-аад оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Орон сууцны салбарын санхүүжилт” төслийг удирдан Монгол Улсад анх удаа орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог зах зээлийн зарчимднийцүүлэн нэвтрүүлсэн юм. Үүний үр дүнд ипотекийн санхүүжилтийн тогтвортой, урт хугацааны зээлийн шинэхэлбэрийг бий болгож, орон сууцны хүртээмжийг эрснэмэгдүүлсэн.
2007 оноос Монголын Ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, энэ хугацаанд 30 гаруй дүрэм журам боловсруулж, мөн “Үл хөдлөх барьцааны тухай хууль”, “Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль” зэрэг эрх зүйн шинэчлэлтийг удирданхэрэгжүүлсэн. Эдгээр ажлууд нь өнөөгийн Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцооны суурийгтавьсан чухал алхмууд болжээ.
Ц.Энхбаяр мөн 2005 онд Хот байгуулалт, мэдээлэл, судалгааны төв ТББ-ыг байгуулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн оролцоогнэмэгдүүлэхийн тулд оршин суугчдын дунд хуримтлалын бүлгүүдийг байгуулан тэднийг хамтран амьдрах орчин амьжиргаагаа дээшлүүлэхэд сургалт, уулзалт зохионбайгуулж, туршлага солилцох, хамтаараа төлөвлөлт хийх зэргээр дэмжлэг үзүүлж тэдний санаачилсан 100 гаруй жижиг төслүүдийг хамтран хэрэгжүүлэх ажлыгамжилттай зохион байгуулсан.
Түүний идэвх, манлайлал, оролцоо, туршлага нь олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж НҮБ-ын дэлхийнхотуудын чуулганд зочин илтгэгчээр хэд хэдэн удаа уригдан оролцсон бөгөөд 2018 онд НидерландынИрасмусын их сургуулийн олон улсын “Хот байгуулалтыншилдэг мэргэжилтэн” шагналыг хүртсэн. Мөн Узбекистаны Ипотекийн корпорацийн ТУЗ-д урилгааражилласан, Азийн орон сууцны эрхийн эвслийнэкспертээр ажилладаг, Азийн хөгжлийн банк, Дэлхийнбанк, НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдэд Зөвлөхөөр ажилласан. Түүнчлэн түүний удирдан зохион байгуулах туршлагыг үнэлэн уул уурхай, санхүүгийн байгууллагуудад удирдах түвшний ажилд уригдан ажилласаар байгаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас Тэргүүнийбарилгачин, Санхүү, банкны тэргүүний ажилтан, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонзэрэг шагналаар үнэлсэн байна.
Ц.Энхбаярын хийж бүтээсэн бүхэн нь барилга, орон сууцны салбарын хөгжилд урт хугацааны, тогтвортой үр дүн авчирсан бөгөөд түүний санаачилсан төсөл, хөтөлбөрүүд өнөөдөр ч иргэдийн амьдралын чанар, нийгмийн сайн сайханд бодитой нөлөө үзүүлсээр байна. Түүний мэргэжлийн болон нийгмийн хүрээнд оруулсанэнэ их хувь нэмэр нь хойч үеийн залуу мэргэжилтнүүдэдүлгэр дууриал болж, Монгол Улсын цаашдын тогтвортой хөгжилд үнэ цэнэтэй суурь дэвсгэр болж байгаа билээ.
Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсанэрхэм хүндэт Цэдэндоржийн Энхбаярт халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!