МСНЭ-ийн XIX Их хурал өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө тодрууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгсөн ч хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татсан юм.
Ингэснээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд өрсөлдөөн явагдаж, 179 хүний саналаар Л.Нинжжамц МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Л.Нинжжамц нь сэтгүүлч мэргэжилтэй.
- 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,
- 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
- 2011-2016 онд “Өглөөний сонин” Ерөнхий эрхлэгч,
- 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.

