Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл, өөрийн өвөрмөц өнгө төрх, уран бүтээлээрээ танигдсан дуучин Н.Цэцэнбилэг /Цэцэ/ гэр бүлийнхээ хамт амарч, аялж байна.

Хоёр хүүтэй байсан тэдний гэр бүл энэ жил бүл нэмж, бяцхан охиноо өлгийдөн авсан билээ. Цэцэ аяллын үеэр эхнэр, хоёр хүү болон бяцхан охинтойгоо авахуулсан гэр бүлийн зургаа хуваалцсан байна.
Дуучин Цэцэ зөвхөн тайзнаа уран бүтээлээрээ бус, хоол хийх авьяасаараа ч олны талархлыг хүлээдэг.

