Монголын рок, поп урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын жүжигчин” хэмээх эрхэм цолоор шагнагдлаа. 
Тэд Монголын орчин үеийн дуу урлагийн хөгжилд олон арван жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж, үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид юм.
Ийнхүү Монголын рок, поп урлагийн өнгийг тодорхойлсон хоёр эрхэм дуучин төрийн дээд хүндэтгэлийн нэг болох “Ардын жүжигчин” цолоор энгэрээ мялааж, урлагийн замналдаа дахин нэгэн түүхэн хуудсыг нээлээ

