Даян аварга Б.Орхонбаярын хувьд энэ жил аз, хийморь, баяр баясгалангаар халгиж цалгиж байгаа билээ.
Түүний энэ их амжилтынх нь ард гэргий нь байдаг бөгөөд тэрбээр хувийн амьдралаа нууцалсаар өнөөдрийг хүрсэн. Тэр ч утгаараа Монголчууд түүний эхнэрийн эрэлд гарч эрэл нь ташуурч төстэй хоёр бүсгүй аваргын эхнэрээр тодроод байна.
Тэгвэл Даян аваргын гэрийг гийгүүлж, өрхийг нь татаж, цайг нь чанаж буй бүсгүйг Ш.Мөнхцэцэг гэдэг бөгөөд Сэлэнгэ нутгийн бүсгүй байдаг.


Харин цахимд түүнтэй андуурагдан зураг нь түгж буй бүсгүйг С.Сэлэнгэ гэдэг бөгөөд л мөн л Сэлэнгэ нутгийн бүсгүй.


Даян аваргын эхнэр Ш.Мөнхцэцэг болон түүнтэй андуурагдаад буй С.Сэлэнгэ нар багын найзууд бөгөөд төстэй байдал нь ийнхүү андуурагдахад хүрсэн байна.

Андуурагдсан дуулианы улмаас Сэлэнгэ гэнэт л дуулианы эзэн болж, ойр тойрныхондоо даян аваргын эхнэр биш гэдгээ тайлбарлахаас гадна төрөх, турахын гайхамшгийг өөрөөрөө үзүүлж явна.

Тодруулбал, төрж тэлээд удаагүй нялх биетэй байх үеийнх нь зураг, одоогийн зурагтай нь харьцуулан цахим орчинд тавигдсан нь түүний хувьд эмзэг туссан ч тэрбээр “…Би аваргын эхнэр бишээ. Миний багын найзтай андуураад байнаа. Буруу зөрүү ойлголт төрүүлэх вий” хэмээн ярьсан байна шүү.

