Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун нэг жилийн ял авлаа
Фото

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун нэг жилийн ял авлаа

coolBy cool05/03/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэгүүдийг хүнсээр хангаж байдаг нийслэлийн өмчит таван газар байдаг. Тэдний нэг болох Баянзүрх дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж буй Б.Наранчулуунд холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.
Б.Наранчулуун даргыг, менежер Б.Хулангийн хамт 2016 оноос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд цэцэрлэгийн жаалуудын хоол, хүнсний хөрөнгөөс “хумсалсан” хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өмнө нь нэг бус удаа шүүхэд шилжүүлж байсан ч шүүхээс хэргийг буцаасаар нэлээд хугацаа өнгөрсөн юм. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий нягтлан бодогч Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нарыг албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан авч, бусдаас хээл хахууль авсан хэмээн анх шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад дарга, менежер нараас бусад хоёр хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж. Улмаар Б.Наранчулуун, Б.Хулан нарт прокуророос Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх хэлэлцээд Б.Хуланг цагаатгажээ. Харин Б.Наранчулуунд нэг жил хорих ял шийтгэсэн байна.
Баянзүрх дүүрэг нь Засаг даргын дөрвөн орлогчтой бөгөөд нэг нь дээрх ял шийтгүүлсэн эр аж. ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч албан тушаалд ял шийтгүүлсэн хүн ажиллаж болох, эсэхийг уншигчид тунгаах биз ээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг АТГ-ынхан өөр хэрэгт дахиад шалгаж буй гэнэ. Бусдаас 200 сая төгрөгийн хахууль авсан болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.