Туркийн иргэн, шашны нэвтрүүлгийн хөтлөгч Аднан Октар 1990-ээд оноос хөрөнгөжиж эхэлсэн нэгэн. Тэрбээр өөрийнхөө харшид олон сайхан бүсгүйтэй амьдардаг бөгөөд тэдний хэнтэй нь ч амьдардаггүй зөвхөн найз бүсгүй, “нэр дэвшигч”-ийн статустай байдаг. Өдгөө 62 настай энэ эрхэм найз бүсгүйчүүдээ муужгайхан гэж өхөөрддөг бөгөөд түүний хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус хар тамхи, хүний наймаа зэрэг олон гэмт хэрэг ажээ. Түүнийг 1990-ээд онд дээрх зүйл ангиудаар яллах гэсэн боловч баримт олдоогүй тул сулласан түүхтэй.
Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх гэмт хэргүүдийнх нь ул мөр, баримт, бичлэгүүд хууль сахиулагчдын гарт орсон бөгөөд түүнийг баривчлах гэхэд нисэх онгоцоор зугтсан нь амжилт олоогүй байна. Өдгөө цагдаагийнхан түүнийг хүний наймаа, хүчин, хар тамхи зэрэг 235 хохирогчтой хэрэгт буруутган шалгаж байгаа юм.