Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»‘ДЦС-2’ ХК-ийн захирал С.Бямбаахүү нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гэмт хэрэг

‘ДЦС-2’ ХК-ийн захирал С.Бямбаахүү нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

coolBy cool12/05/2019Updated:12/06/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

‘ДЦС-2’ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Даваадулам, ‘Цагаан давс’ компанийн захирал Д.Баатар нарт холбогдох хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шуурхай шалгаж, НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, ‘ДЦС-2’ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү эрх мэдлээ урвуулан тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэрэгт холбогджээ. Ингэхдээ ерөнхий нягтлан бодогч Б.Даваадуламыг оролцуулан уг хууль бус гэрээг байгуулсан хэмээн буруутгаж буй аж. Шалгалтын явцад “Цагаан давс” ХХК-ийн 2016 онд нийлүүлсэн 60 тн мазутын баримтыг 2018 оны есдүгээр сард 24.5 тн-ыг худалдан авсан мэтээр санхүү, бүртгэлийн программдаа оруулж бүртгэсэн, улмаар “ДЦС-4” ТӨХК-д худалдсан баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж мөрдөн шалгах байгууллагынхан үзэж яллагдагчаар татаад байгаа гэнэ.

С.Бямбаахүү, Б.Даваадулам, Д.Баатар нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 23.2-1-ийн “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг нь тэдний холбогдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт товлосон ч С.Бямбаахүүгийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшлуулжээ.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.