Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Агро экспо 2019” үзэсгэлэнд Сэлэнгийн ногоочид ОРГАНИК хүнсээ танилцуулж байна
Фото

“Агро экспо 2019” үзэсгэлэнд Сэлэнгийн ногоочид ОРГАНИК хүнсээ танилцуулж байна

coolBy cool08/31/2019Updated:12/18/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулж буй “Agro Expo 2019” хөдөө аж ахуй, хүнсний олон улсын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, орон нутгийн аж ахуй эрхлэгчид болон иргэд, худалдан авагчид нэг дор цуглаж буй уг үзэсгэлэн есдүгээр сарын 01-ний өдөр мөн үргэлжлэх юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монголиа хамтран “Агро Экспо-2019” олон улсын үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Адра Монгол” олон улсын байгууллагын хамтарсан “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллагын ногоочид өөрсдийн үйлдвэрлэсэн органик төмс, хүнсний ногоо, зөгийн балаараа оролцож байна.

Эдгээр ногоочин “АДРА Монгол” олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөлд хамрагдаж, органик аргаар төмс, хүнсний ногоо хэрхэн тариалах аргад суралцжээ. Төслийн зүгээс ногоочдыг чадавхжуулах, олон төрлийн сургалт явуулахаас гадна органик үрээр ханган, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тариалангийн талбайгаас нь хөрс, усны дээж авах, шинжлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулсан аж.

Үүний үр дүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих сүүн булаг”, Шаамар сумын “Органик бал”, Сант сумын “Усан хээр”, Эсэргэн, Сэлэнгэ тоотоо, Агарзаяа сант, Хушаат сумын Эко хушаат зэрэг хоршооны 131 ногоочин “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, органик хүнс үйлдвэрлэлд шилжиж байгаагаа илэрхийлж, тангараг өргөжээ. Тодруулбал тангараг өргөсөн ногоочид төмс, хүнсний ногоо тариалахдаа химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид зэргийг ашиглаагүй бөгөөд хөрснийхөө үржил шимийг сайжруулахын тулд компостон бордоо, хучлага таримал тарьж, ногоон бордуурт уринш хэрэглэдэг юм байна.

Одоогийн байдлаар “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сардаа багтаан органик болохыг илэрхийлсэн шилжилтийн үеийн шар өнгийн дэвсгэртэй тэмдэг, тэмдэглэгээ ашиглах хүсэлтээ тус яаманд хүргүүлжээ.

Үзэсгэлэнд оролцогчдын сэтгэгдлийг хүргэе. 

“Адра Монгол” Олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн менежер Б.Цэцэгээ:

-Хүнсний аюулгүй байдал дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байна. Органик ногоо уламжлалт аргаар тарьсан ногоог бодоход дэлхийн зах зээлд 2-3 дахин үнэтэй байдаг. Манай Монголын нөхцөлд анх удаа органик хүнсний ногоо, зөгийн балыг тариалж, үйлдвэрлэж байгаа нь энэ юм. Энэ жил бид хэт хатуу үнэ тавихгүй байгаа. 500-1000 төгрөгийн зөрүүтэй борлогдож байна.

“Адра Монгол” Олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн гишүүн Д.Эрдэнэчимэг

-Үзэсгэлэнд “Хараа хөгжил” хоршооноос оролцож байна. Бид бусдыгаа төлөөлж гурвуулаа ирсэн. Есөн нэр төрлийн ногоо дэлгэн, борлуулж байна. Бидний тарьсан ногоо нар, ус, борооны нөлөөгөөр ургасан органик цэвэр бүтээгдэхүүн юм. Түүгээрээ ард түмнийхээ хэрэгцээг хангаж байгаадаа сэтгэл өндөр байна. Иргэдийн сэтгэл ханамж ч өндөр байна. Гол төлөв төмс, лууван, сонгино, сармисыг 5-10 кг-аар нь худалдан авч байна.

“Адра Монгол” Олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн ​​​​​​​хоршооны дарга, зөгийчин Н.Тодорхойсүрэн:

-Маш олон байгалийн цэцгэн дээр сууж, балаа цуглуулдаг учраас манайх зөвхөн органик бал худалдаалдаг. Ингэж хэлэхийн учир таримал олон төрлийн бал мөн зах зээлд худалдаалж байгаа. Түүнээс ялгаатай гэж онцолж ойлгуулах гэсэн санаа юм. Иргэд үүнийг ялгахын тулд органик бал хэрэглэж, амт, үнэрийг нь таньдаг болох хэрэгтэй. Өнөөдрийн үзэсгэлэн маш амжилттай болж байна. Хамгийн гол нь худалдан авагчдын маань сэтгэл ханамж маш өндөр байна. Үйлчлүүлэгч ч олонтой байна. Энэ нь хөдөлмөр, сэтгэлээ зориулж хүнс бэлтгэсэн бидний хувьд их чухал юм.

А.АЗЖАРГАЛ /Zindaa.mn/

Сэлэнгэ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.