Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэж, төрсөн эхийгээ зодсон хэргээр баривчлагджээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын цахим хуудаст тус газрын алба хаагчид нэгэн иргэнийг баривчилж буй бичлэг өчигдөр нийтлэгдэв. Тус бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулжээ.
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр уг бичлэг дээрх этгээд нь жүжигчин Т.Билэгжаргал гэнэ. Тэрбээр мансууруулах бодис хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр нэг сар цагдан хоригдож байгаа аж.
Тэрбээр өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуульж байсан удаатай.