Олны танил, дуучин залуутай гэр бүл болсон биш хувийн амьдралын хамаг нууцаа сошиал орчинд дэлгээд авсан Х.Ананда гэх энэ бүсгүйг фэнүүд нь “Солонгон ааштын увидас” пэйж хуудсаар нь мэднэ.
охиноо аавд нь үлдээгээд гарсан гэх Х.Ананда нэгэн арга хэмжээн дээр дуучин Т.Дэлгэрмөрөнтэй танилцсанаар шинэ амьдралдаа хөл тавьжээ.
Гэвч хэдхэн жилийн өмнө эхээсээ өнчирч хоцорсон Д.Зөөлөнсий охиноо дэргэдээ авсан Т.Дэлгэрмөрөн шинэхэн хойд ээжийг төдийлөн таатай орчинд байлгаагүй гэдэг. Хөл хүндтэй болсноосоо эхлэн нөхөртэйгээ таарамж муутай байх болсон “Солонгон аашт” амаржаад удалгүй гэрээсээ явсан түүхтэй.
Эр нөхөр нь ч түүний өмнөх, хойдох амьдралыг олонд дэлгэж, элдвээр гоочилж дуудсан гашуун дурсамж бий.
Гэвч нялх охиноо санан бэтгэрч, эхнэрийнхээ хайр халамжийг үгүйлсэн Т.Дэлгэрмөрөн “Гэр бүл” реалити шоунд оролцож, үзэгч олны өмнө ам өчгөө өгснөөр урьдын амьдралаа эргүүлэн авсан юм.
Х.Ананда өдгөө таван сартай жирэмсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын үед нярайлах ажээ.
Ананда цахим хуудаснаа Өнөөдөр амласан ёсоороо охидын өдөр ! Амжиж ирж хийгээ л явж байна.Удахгүй бид 2нь гого блог оруулна аа.Бид 2ын удаан ярьж байсан мөрөвчтэй мики маустай мөрөвчтэй өмд яг амжиж ирлээ гого байна аа.
Зөөсий маань үнэнхүү баяр жаргалтай байгаа нь бүүр гоё Солонгос К Поп цаашаа л байна.Одоо залгуулаад зөндөө газраар явна аа хэмээсэн байна.