Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Нэгдүгээр ангид орох хүүхдээ хэрхэн бэлдэх вэ
Мэдээ

Нэгдүгээр ангид орох хүүхдээ хэрхэн бэлдэх вэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/04/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сар хүрэхгүй хугацааны дараа Ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн жил эхэлнэ. Анх удаа хүүхдээ сургуульд өгөх гэж байгаа эцэг эхчүүдийн хувьд “Ирэх намар хүүхэд маань сургуульд орно. Үсэг нүдлүүлдэг юм билүү?,

Гар хурууг нь зүгшрүүлж хэдэн хуудас юм бичүүлээдхэе” гэх эцэг эх хот, хөдөөгүй тааралддаг. Гэтэл эцэг эхийн энэ зүтгэл чармайлт хүүхдэд тус болохоосоо ус болох нь элбэг. Цагаан толгойгоо мэддэг хүүхдэд багшийн зааж буй хичээл сонин биш, үсгээ буруу бичээд сурчихвал засаж залруулах гээд бөөн ажил.
Хүүхдийг сургуульд бэлтгэнэ гэдэг нь хүүхдийн хүсэл эрмэлзэл, бие даасан байдал, тэсвэр тэвчээр, хүртэж хүлээж авах болон бусадтай харилцах чадвар гээд олон зүйлийг хамарна.
Хэрэв танай хүүхэд нэгдүгээр ангийн сурагч болох гэж байгаа Та хүүхдэдээ ингэж туслаарай.

Өөрийгөө бие даан авч явахад

Сурагч болоход хүүхдэд бүх зүйл толгой дээр ирнэ. Цүнх, дэвтэр номондоо эзэн болохоос эхлээд хувцсаа өмсөж тайлах, бие засах гээд л. Тэгэхээр та эхлээд хүүхэд маань өөрийгөө бие даан авч явахад ямар хүндрэлтэй зүйл байх билээ гэдгийг хянаж, шаардлагатай зүйл дээр нь туслаарай. Гутлаа үдэж чадаж байна уу, ариун цэврийн цаас хэрэглэж чадаж байна уу гэх мэт. Тэгээд зарим тохиолдлыг туршаад үз. Жишээлбэл, ойрхон байдаг эмээ өвөө/найзындаа ганцаараа очих, ирэхийг зөвшөөрөх, ганцааранг нь гэртээ түр хугацаагаар орхих.

Тэвчээртэй болоход

Багш нэрийг нь дуудтал, мөн хонх дуугарах хүртэл хүүхэд хүлээх хэрэгтэй болно. Тэгэхээр хүлээж сурах нь чухал. Иймд хэр хэмжээнд нь тохирсон бага зэрэг хүлээх тохиолдлууд бодож олж дасгалжуулаарай. Мөн сурагч хүнд хийж буй зүйлээ дуусгах тэсвэр тэвчээр шаардагдана. Үүний тулд эхлээд богино хугацаанд гүйцэтгэх, яваандаа арай удаан хугацаанд гүйцэтгэх дасгал, даалгавар хийлгээрэй. Гэхдээ сонирхохгүй, дургүй зүйлийг хийлгэх гэж шахаж шаардаж болохгүй. Ер нь сургуулийн өмнөх насны хүүхдэд өнгийн харандаа, будаг, цаас, хайч, баримлын шавар ойр байлгавал тэд уйдахгүйгээр элдэв зүйл хийнэ. Энэ нь тэдний гар хурууны хөдөлгөөний эвсэлд нөлөөлж бичиж сурахад сайн суурь болно.

Хичээлд оролцоход

Хүүхэд өөрийнхөө зоргоороо байхгүй, ангид явагдаж байгаа хичээлд оролцох, багшийн хэлсэн, шаардсаныг биелүүлэх хэрэгтэй болно. Үүнд дасгахын тулд гэртээ ямар нэг үүрэг даалгавар хүлээлгэн биелүүлдэг болгоорой. Жишээлбэл, хувцсаа эмх цэгцтэй тавих, загас/амьтнаа хооллох, аргал түлш оруулах. Жижиг гэхгүй ийм даалгаврыг тогтмол хийдэг бол хүүхэд суралцах хариуцлагаа ойлгоход дөхөм үзүүлнэ.

Бүтээгүй зүйлдээ гутрахгүй байхад

Энэ насанд хүүхэд дандаа сайн нь байхыг боддог. Гэтэл сурагч хүнд энэ нь байнга тохиолдохгүй. Тэгэхээр хамтаараа тоглох тоглоомд хүүхэд түрүүлэхийн зэрэгцээ заримдаа хожигдож, буулт хийж байвал тустай.

Томоотой сууж сурахад

Сурагч болж эхлэхэд томоотой суух хэцүү. Иймээс сурагч болохын тулд хөдөлгөөнөө хорьж барихад суралцана. Үүнд мөн дасгал сургуулилалт шаардлагатай. Үлгэр, өгүүллэг уншиж өгөх, зурах, будах, барималаар барих, хайчилж наах, дүрсүүд эвлүүлэх, шүр хэлхэх зэрэг үйл үүнд тус болно.

Санаа бодлоо илэрхийлж сурахад

Шинэхэн сурагч гэртээ болон сургууль дээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нь чухал. Хүүхдийнхээ ярианаас та хичээлээ хийж чадаж байгаа эсэх, хичээл нь хэр зэрэг хүнд, хөнгөн байгаа, багштайгаа болон бусад хүүхэдтэй ойлголцож, зохицож чадаж байгаа эсэхийг мэдэж болно. Тэгэхээр хүүхдээс таалагдаж буй мөн таалагдахгүй байгаа зүйл, юу нь сайхан, муухай байгаа гэх мэтээр сэтгэгдлийг нь асууж ярилцаж байвал сайн. Үүнээс хүүхэд миний санаа бодол бас чухал, үүнийг анхаарч үздэг юм байна гэж мэдэрнэ. Мөн та өөрөө “Өнөөдөр ямар сайхан өдөр байв аа”, “Өнөөдөр ч ажил дарж өглөө дөө” гэх мэтээр сэтгэгдлээ ярьж байх нь хүүхдэд нөлөөлдөг.

Сурагч болоход бас…

“Миний хүү/охин удахгүй сургуульд орно”, “Манай аймаг/сумын сургууль сайн” гэх мэтээр “сургууль” гэсэн сэдвийг хэдэн сарын өмнөөс хөндөж байвал зүгээр. Цүнх, ном, дэвтэр, хувцас хунарыг нь бэлтгэхэд тэд баяртай байдаг. Сургуулиар дагуулж орох, сургуулийн талаар ярилцах нь тэдэнд мөн таатай байна.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.