Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UA Properties” компанийн захирал А.Урангоог “твиттерийн хатан” гэдгээр хүмүүс андахгүй. Өдгөө 32 настай тэрээр монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хүндтэй байр суурь эзэлдэг.
Америкт боловсрол эзэмшсэн тэрээр гарааны бизнес эрхлэгч нарт хандаж, “Бизнесээ амжилттай явуулахын тулд мөнгөтэй болох хүсэлтэй байх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл таны ажлын амжилт” гэсэн алтан зөвлөгөөгөө сургалт семнарт лекц уншихдаа хэлдэг болжээ.
Мөн тэрээр амжилттай ажиллахын тулд “Хүн өөрийнхөө онцлогийг эхлээд мэдрэх ёстой. Жишээлбэл, би сошиалд нээлттэй, дээрээс нь ярьдаг, бичдэг хэт мэдрэмтгий төрлийн борлуулагч. Би бас уужуу хатан ухаан гэхээсээ илүү байнга өрсөлдөөн дунд ажиллаж амьдардаг болохоор тэмцэгч төрлийн хүн. Энэ давуу талаа л бизнестээ ашиглаж байгаа юм.
Хүн бизнес хийхээсээ өмнө өөрийнхөө онцлогийг эхлээд тодорхойлох ёстой гэдгийг бүх л бизнесийн сургуулиуд академик боловсролоор заадаг” гэсэн зөвлөгөөг өгсөн байна.