Хөтлөгч П.Одгэрэл сошиалд тун идэвхитэй байдаг. Тэрээр өөрийн хаана, юу хийж яваагаа байнга тайлагнадаг. Саяхан эмнэлэгт хэвтсэн талаараа пост оруулсан тэрээр өөрийн цахим хуудсаараа гуравдахь хүүхдээ төрүүлэх гээгүй шүү гэдгээ тайлбарлажээ.
Учир нь түүнийг эмнэлэгт хэвтснийг сонссон, уншсан сошиал найзууд нь “шинэ хүнээ өлгийдөх гэж байгаад баяр хүргэе” гэсээр байсан гэнэ.
Тэрээр энэ тухайгаа “3 дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна гэж бодсон хүмүүс байна байна. Зүгээр л эмнэлэгт хэвтэж байгаа шүү” гэжээ.